Н.Мөнхсоёл найзыгаа дэмжив


УДЭТ-ын жүжигчин Н.Мөнхсоёл өнгөрсөн амралтын өдөр “Мисс Монголиа” тэмцээнийг үзэгчдийн суудлаас тухлан үзэнгээ найзыгаа дэмжсэн юм. Тэрээр энэ удаад  улаан пальтогоор гоёсон байсан бөгөөд түүнд танхим хүйтэн санагдсан уу эсвэл сайхан пальтоноосоо салахыг хүсээгүй юу юутай ч тэмцээн дуустал гадуур хувцастайгаа тухалсан юм. Тэрээр энэхүү тэмцээний дэд байрт шалгарсан мисс Ц.Энхжин найзыгаа ийн дэмжин суусан юм билээ.