Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэд хэдэн удаа бие даасан тоглолтоо хийж, DVD гаргасаны зэрэгцээ ”Тэнгэр ээж минь өршөө”, “Жамаас”, “Тэмээн сүргийн говь”, “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу, “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ”, “Халуун элгэн нутаг” зэрэг олон сайхан уран бүтээлүүдийг Монголын ард түмэндээ хүргэж тэдгээрийн талархлыг хүлээж чадсан билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн олон түмнийхээ хүндлэлийг хүлээж чамгүй амжилттай яваа “Увертюра” хамтлагийн залуус одоо хувийн амьдралдаа “амжилт” гаргаж явна.
Учир нь залуус бүгд эхнэртэй болж, өнөө маргаашгүй төрөх хүүхдүүдээ хүлээж байгаа жаргалтай зургуудаа өөрсдийн фэйсбүүк хуудсандаа нийтлэх болжээ. Хамтлагийн залуусын эдгээр зургийг харсан фэйсбүүкийн найзууд нь “та нар бүгд хүүхэдтэй болцгооё гэж ярилцсан юм уу. Ямар хөөрхөн юм, бүгдэд нь аз жаргал хүсье” гэсэн сэтгэгдлүүдийг оруулсаар байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна