22-ын товчооны “Авто цогцолбор” руу авто зах, автобизнес эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх тухай захирамжийг нийслэл, мэргэжлийн хяналтын газраас удаа дараа хүргүүлж, бизнесменүүд эсэргүүцээд байгаа. “Авто цогцолбор” хэмээх шинэ байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бүрэн хангагдаагүй, талбайн түрээс зохиомол үнэ ханштай, агаарын бохирдол ихтэй газар нутгийг сонгосон учраас бохирдлын хурц хэлбэрийн өвчлөлийн голомт руу нүүлгэн шилжүүлэх гэж байна, 6-8 мянган худалдаачин түүний ар гэрийг тооцохоор 30-40 мянган хүний эрх ашиг, амжиргаагаа залгуулах эрх рүү шууд халдаж байна, нүүх, шилжих асуудал гарангуут банк санхүүгийн байгууллагууд бидэнд эргэлзэхэд хүрлээ, ШӨХТГ автозахуудыг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан гэх зэрэг бодит үндэслэлийг худалдаачид, захын удирдлагууд нотолж буй. Өнгөрсөн ням гаригт сүр дуулиантай зар тараасан “Авто цогцолбор”-ын нээлтэнд өдрийн 40 мянган төгрөгийн төлбөр авсан 30 гаруй машин ирж, зогсоолд байршсан байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна