Багахангайн Ардчилсан нам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ


Жил бүрийн 10 дугаар сарын 01-ийг Олон улсад ахмадын өдөр болгон тэмдэглэдэг.

Манай улсын хувьд нийт хүн амын зургаан хувийг ахмадууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Тиймдээ ч салбар бүр ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, баярыг нь тэмдэглэдэг билээ.

Үүнийг нэг нь Багахангай дүүргийн Э.Галбадрал даргатай Ардчилсан нам байлаа. Тэд ахмадуудаа хүлээн авч уулзан, үнэтэй үгсийг нь сонсож, халуун дотно яриа өрнүүлэн хүндэтгэл үзүүлсэн байна. 

 

Мөн үеэр утга зохиол, яруу найрагт өөрсдийн орон зайг бий болгож чадсан уран бүтээлчид болох МУСГЗ Нацагийн Даваадаш, МУСГЗ Бямбажавын Хүрэлбаатар, Монголын зохиолчдын хорооны шагналт Заяатын Ядмаа, зохиолч, шог зураач Амарсанаагийн Амарсайхан, сэтгүүлч Буддоржийн Жамбалсүрэн, яруу найрагч, зохиолч Данзангийн Алтангэрэл нар уран бүтээлээсээ хүргэж ахмад настнуудынхаа сонорыг мялаажээ.