Дуучин Б.Болд Э.Чулуунчимэг нарын ”Жаргалтай айл манайх” цомгийн нээлт болно


Залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар "Жаргалтай айл манайх" нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө HI-FI CD shop-ийн гаднах талбайд 10 сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 13:00 цагаас хийхээр болжээ. 

 

Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд залуу уран бүтээлчдийн зүгээс шинэ цомог, плакат, гарын бэлэг гардуулахын зэрэгцээ Монголын 2 өрхийн залуу гэр бүлийг "ЖАРГАЛТАЙ АЙЛ" өрх гэр болгохыг зорьж 5 ханатай иж бүрэн хоёр өргөө цагаан гэр гардуулан өгөх арга хэмжээ болох ажээ.

   Сэтгүүлчид та бүхнийг буян буяны дээд хүмүүнийг баярлуулах энэ үйл хэрэгт хүрэлцэн ирж сурвалжлахыг урья.