МУГЖ дуучин Т.Ариунааг хүндэлж, уран бүтээлийг нь бишрэгчид цөөнгүй бий. Чамгүй амжилттай яваа эмэгтэй дуучдын тэргүүн эгнээг манлайлж явдаг авьяаслаг, хөдөлмөрч нэгэн.
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн цоглог дууч бүсгүй цахим хуудсаа идэвхитэй хөтөлж, залууст үлгэр дуурайлал авахаар урмын үгсийг нийтэлдэг. Тэрбээр өнөөдөр "Инээмсэглэл бол бурханы төрх бас ээжийн төрх. Үл ялиг, ялдам сайхан инээмсэглэл тэдэнд бий. Энэрэнгүй сайхан, нүгэлгүй ариун инээмсэглэл ч тэнд байдаг юм.
Аврал, гэгээрэл, итгэл бишрэлийн туйлийг ТА тэндээс л олж харна. Ертөнцийн маргашгүй үнэн, гоо сайхны хил хязгаарыг инээмсэглэлээс л та олж мэдэрнэ. Айдас, хүйдэс, уур хилэнгээр бүү амьдар. Гутрал, гунихрал, зовлон зүдгүүрт бүү сөгд!
ИНЭЭЖ ЯВ
ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВ" хэмээв.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна