10 жилийн турш хөдөлгөөнгүй байсан цахим сүлжээний хэрэглэгчдийн нүүр зураг одооноос эхлэн “Vine”-ийн адил 7 секундын урттай бяцхан дүрс бичлэг болох нь. Өөрөөр хэлбэл профайл зураг биш харин профайл видео гэдэг ойлголтыг цахим сүлжээний үгийн сандаа нэмэх нь бололтой. Фейсбүүкийн хөгжүүлэгч нар үүнийг хийснээрээ хэрэглэгч нартаа өөрсдийгөө илүү “догь” байдлаар илэрхийлэх боломжийг олгоно гэж үзсэн байна.
Саяхан фейсбүүкийн “like” буюу “таалагдлаа” товчийн хажууд “таалагдсангүй” товчлууртай болох тухай үүсгэн байгуулагч Марк Зукерберг ярьсан билээ. Хэрвээ энэ товч үнэхээр фейсбүүкийн хэрэглээнд ороход хүрвэл бусдын нийтлэлд дургүйцлээ илэрхийлэхэд бус харамсалтай явдал тохиосон үед эмгэнэлээ илэрхийлэхэд ашиглахыг ноён Зукерберг хүсэж байгаа юм.
Өдөртөө 4 тэрбум удаа өөр хоорондын хуудас, аккаунт руу шагайж байдаг дэлхийн тэргүүлэгч олон нийтийн веб сайтын хэрэглэгчдэд зориулсан таван том шинэчлэлт хийж байгаагийн зөвхөн нэг нь л профайл видео аж.
Бусад шинэлэг зүйлүүдээс танилцуулбал,
Featured Photos. Энэ нь таныг онцолсон зурагнууд. Өөрийг тань хамгийн сайн илэрхийлж байгаа зурагнуудыг энд тавьдаг болох болно. Танихгүй хүн таны аккаунтруу зочлон тэдгээр онцолсон зурагнуудыг харж, ямаршуу зан чанартай, ямар зүйлд дуртай зэргийг эндээс мэдэж авах гэнэ.
Түр хугацааны нүүр зураг. Хэрэглэгч болгон ирээдүйд нүүр зурагаа өөрийн хүссэн цагтаа тавихаар төлөвлөж, профайл зурагныхаа өдөр, цагийг товлон тохиргоо хийж болох нь.
Нийтэд харагдах аккаунт. Таны тухай мэдээллийг хадгалж байдаг About хэсэг одооноос илүү томоор, хувийн хуудасны тань нүүрэнд илт гарч ирнэ. Мөн өөрийгөө тодорхойлоход зориулсан 100 үсэг бүхий зайг хэрэглэгчдэд гаргаж өгөх гэнэ. Энэ зайнд өөрийн намтар, аль эсвэл хэн нэгний фейсбүүк найз болсноороо түүнтэй ямар цахим харьцааг хүсэж байгаа зэргээ бичдэг болно.
Гар утсан дээрх үзэмж сайжирна. Хуучин 2010 оны фейсбүүк дизайнтай адил загварыг гар утасны хэрэглэгчиддээ толилуулах юм байна. Энэ нь гар утасны дэлгэцэнд илүү тохиромжтой, хурдан ажиллахад туслах аж. Дэлгэрэнгүй мэдээллүүд удахгүй гарах болно.
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/uTQid2jh9O4" frameborder="0" allowfullscreen></iframe>
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна