Чих хаздаг модельтой хариуцлага тооцох уу


Өнгөрсөн наймдугаар сарын 30-нд “Минт” клубт “Монгол Костюм”-ын модель Ариунбаяр “Хос шагай” салоны захирал Хосоогийн чихээ хазсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг одоогоор холбогдох байгууллагууд шалгаж байгаа ч тоймтой хариуцлага тооцсон зүйл байхгүй байгаа гэнэ. Хэн дуртай нь цэнгээний газар уусан идсэндээ согтуурхан бусдын чихийг хазаж болдог болсон гэж үү. Эх сурвалжийн хэлж буйгаар модель бүсгүй үсчин Хосоод юм хэлье хэмээн түүнийг ойртоход чихийг нь тас хазсан гэдэг юм билээ.