ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн “шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр боллоо. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан юм.
Тэрбээр өнгөрсөн жил анх удаа Монголд зочлохдоо “Зөн билгийн тулаан” реалити шоуны 6 дахь улирлын ялагч хүү Влад Кадонийн хамт ирж байсан юм. Зөн билэгч Елена Голунова нь “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хамгийн өвөрмөц, чадварлаг оролцогч юм.
Түүнийг урьсан дэлхийн олон орны урилгаас татгалзаж, сонин хэвлэлд ярилцлага өгөхөөс дөлдөг ч энэ удаад эх оронд маань өөрийн удмын үсэрсэн цусныхаа тав дахь үеийн дуудлагаар ийнхүү эргэн ирэх нь ээ. Зөн билэгч Елена Голуновагийн увьдас, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харах, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвар Оросын төдийгүй дэлхийн даяар гайхагдсан бөгөөд олон мянган хүмүүс түүнд хувь заяага даатгуулахыг хүсдэг.
Тэгвэл энэ удаа монголчууд түүнтэй нүүр тулан уулзах боломжтой боллоо. Тэрээр энэ сарын 8-10-нд буюу ердөө хоёр хоног л Монголд зочлох нь ээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 8938-7227 дугаараар
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна