Уг нь Х.Баярмаа ч гэсэн цагтаа Дэлхийн миссийн тайзан дээр гарч “Жалам хар” бүжиж явсан юм шүү дээ. Тэр үед манайд сошиал медиа эрчээ аваагүй байсан уу яасан түүний нэр, зүсийг ч хүмүүс тогтоож амжаагүй юм. Жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин гэхээр ёстой “тасарчихсан” намтар, гарал угсаа. Бүсгүй дараа нь “SBN” телевизэд хоолны нэвтрүүлэг хөтөлж тогоо шанага харшуулав. Бүр олны нүдэн дээр аяга угааасан шүү. Гэсэн ч бас л алдартай, нүдэнд торсон хөтлөгч болж чадсангүй.
Бие, зүс царай бүх юм тэгш атал цаанаасаа од болдоггүй нөхцөл байдал гэж байдаг гэдгийг зөвшөөрөхөөс яах вэ. Хаа очиж “Аюултай харилцаа” кинонд эгэл даруу гэрийн эзэгтэйн дүрийг бүтээсэн нь үзэгчдэд өөр мэдрэмж төрүүлсэн. Магадгүй түүнд ийм төрх байдал хамгийн их зохих ч юмуу. “Гэгээн муза”-д тайзан дээр шагнал зөөж, дараа жил нь туслах дүрээр нэр дэвшсэн ч Жасмин гүнж маань жирийн нэг гахайн дүрд ялагдсан. Яагаад ч од болох бүх тохироо, нөхцөл байдал байхад одоо хэр нь болчихгүй байгаа нь ёстой аз дутаад байгаа хэрэг гэхээс яахав. Ээжтэйгээ улам адилхан болж байгаа бүсгүй энгэрээ задгайлан гунхаж эхэллээ. Од болдог болов уу яадаг бол?
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна