Нийтийн тээвэр цахимжсантай холбогдуулан нэг маргаан өнөөг хүртэл тасраагүй байна. Энэ бол оюутнууд автобус, нийтийн тээврээр хэрхэн зорчих вэ? гэдэг асуудал. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн хэдий ч өдийг хүртэл асуудал шийдэгдээгүй байна. Үүнтэй холбогдуулан Монголын Оюутны холбоо болон их дээд сургуулиудын оюутны зөвлөлийн төлөөлөл Хангарьд ордны гадаа нийслэлийн холбогдох удирдлагуудтай уулзаж, хүсэлт шаардлагаа тавихаар хүлээж байсан юм.
Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулга авлаа.
-Оюутнуудын нийтийн тээврээр зорчих асуудал өнөөдөр ямар шатандаа байгаа вэ?
Бид одоогоор бэлтгэл ажлыг бүрэн хангаад ажиллаж байна. Нийтдээ 89 их дээд сургууль байгаа. Хөнгөлөлттэй картаар зорчих оюутнуудын мэдүүлэг, холбогдох баримт материалыг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж чиглэлээ их, дээд сургуулиудад өгсөн. Их дээд сургуулиуд материалаа энэ 7 хоногт бүрдүүлж дуусгана. Тиймээс түрүүчээс нь оюутны хөнгөлөлтийн картыг нийслэлийн боловсролын газраас олгоно гэж ойлгож болно.
-Нийтийн тээврийн чиглэлд багагүй өөрчлөлт гарсан. Дамжин зорчдог оюутнуудын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Дамжин суултын асуудалд нийтийн тээврийн газраас тодорхой хариулт өгөх байх. Яригдаж байгаа зүйл гэвэл 30 минутын дотор дамжин сууж байгаа тохиолдолд үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр зорчих зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа. Бидний зүгээс оюутны карт олгох материалыг хүлээж авах, хянах, картыг олгох ажлыг манайх зохион байгуулж байгаа. Яг хөнгөлөлтийн асуудлаар нийслэлийн төрийн сан, Смарт карт компанийнхан тодорхой мэдээлэл өгөх байх.
-Оюутнуудаас гол ямар материал шаардаж байгаа вэ?
-1 км-ээс дээш хол газар дотуур байранд байдаг, автобусаар сургуульдаа зорчдог оюутнуудын хувьд дотуур байрных нь тодорхойлолтыг үндэслэж олгохоор их дээд сургуулиудтай ярилцсан. Бусад айлд болон гадуур байгаа оюутнуудын тухайд хорооны тодорхойлолт олгохгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. 6 сар ба түүнээс дээш хотод оршин сууж байгаа иргэдэд түр оршин суугчийн үнэмлэх хорооноос олгодог. Тиймээс дүүргүүдийн ЗДТГ-т бид хүсэлт тавьсан. Хороодуудад оюутнуудын түр оршин суух үнэмлэхийг яаралтай олгож өгөх хүсэлтээ тавьсан байгаа.
Нийслэлийн Боловсролын газраас оюутны нийтийн тээврийн асуултаар ийм мэдээлэл өгсөн юм. Өнөөдөр нийслэлийн ИТХ давхацсан учраас МОХ болон оюутнуудын төлөөлөл холбогдох удирдлагуудтай уулзаж ямар хариулт авсан талаар бид эргэн мэдээлнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна