Жүжигчин Эмма Ватсоны хувьд Холливуудад жүжигчдийг эс тооцвол эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт тун бага байдаг тухай математикийн аргаар тун ойлгомжтой тайлбарлав.
Нэг үгээр Холливуудын хүйсийн тэгш бус байдлыг хөндсөн юм.
Ватсон 17 эрэгтэй найруулагчтай ажилласан бол ердөө хоёрхон эмэгтэй найруулагчтай хамтарсан байна. Мөн продюсерийн тухайд 13 эрэгтэй продюсертэй ажилласан бол ганц л эмэгтэй продюсер байсан аж.
Мөн тэрбээр HEFORSHE нэртэй хүйсийн тэгш эрхийн төлөө компанит ажил явуулдаг юм. Түүний НҮБ-тэй хамтран ажиллах болсон нь ч уг асуудалд илүү нухацтай хандах сэдлийг өгсөн бизээ.
Тэрбээр хамгийн сүүлд ажлын шаардлагаар оройн зоогонд ороход долоон эрэгтэйн дунд цор ганцаараа эмэгтэй байсан аж.
Холливуудын хүйсийн тэгш эрхийн тухай хамгийн саяхны судалгаа Ватсоны юу хэлэх гээд буйг тодорхой харуулж байна.
Сан Диего Их Сургуулиас хийсэн телевиз болон киноны салбарт ажиллах эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай судалгаанд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй гарсан байна.
Найруулагчдын долоон хувь, зохиолчдын 11%, редакторуудын 18%-ийг эмэгтэйчүүд эзэлсэн тоо гарсан юм.
Энэ бол сүүлийн 17 жилийн хугацаанд хийгдсэн хамгийн том уран сайхны киноны уран бүтээлчдийн хүйсийн дунд хийсэн судалгаа юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна