Gucci

Admin
Өчигдөр 14 цаг 09 минут

Gucci брэндийн бүтээлч захирлын албыг аваад 9 сар болж байгаа Alessandro Michele Миланы загварын долоо хоногийн эхний өдөр хавар/зун 2016 улирлын коллекцоо танилцууллаа. Хөвсгөр, том том эрвээхэйгээр боосон боолт, хуниралдуулсан, савхин, даавуун, торон гээд бүхий л материалуудыг тод өнгүүдтэй хослуулж өгчээ. Цыган хэв шинжийг  урт даашинзтай хослуулж, албаны хувцасыг илүү тод өнгөрүү шилжүүлж, хээ угалзыг оруулсан байна.