Холливудын хамгийн үлгэр жишээ хосуудын нэг болох Анжелина Жоли болон Брэд Питт нар саяхан нэгэн шуугиан тарьсан мэдэгдэл хийжээ. Ингээд бид та бүхэндээ дэлхий нийтийг гайхшруулсан дараах мэдээллийг орчуулан хүргэж байна.
9 дүгээр сарын 22-нд гарсан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр НҮБ-ийн тусгай төлөөлөгч Анжелина Жоли, Сири улсын гурван өнчин хүүхдийг өргөж авах хүсэлтээ гаргажээ. Тэдгээр хүүхдүүдийн аав нь цэрэгт амиа алдаж харин ээж нь бөмбөгдөлтөнд өртсөн байсан байна.
Энэ байдлыг тэвчиж чадаагүй Жоли бүгдийг нь хүүхдээ болгохыг хүссэн ч, зөвхөн нэг хүүхдийг л 5 сарын дараа үрчилж авах боломжтой гэсэн хариу сонсчээ.
Ийнхүү 6 хүүхдийн эцэг эх болсон алдарт гэр бүл, 7 дахь хүүхдээ үрчилж авах гэж буйгаа мэдэгдсэн нь тун цагаа олсон үйлдэл болсон юм. Учир нь саяхан далайн эрэг дээр олдсон Сирийн дүрвэгч хүүгийн цогцосны зураг одоог хүртэл хүмүүсийн сэтгэлийг шимшрүүлсээр л байгаа билээ.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ