Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт болно. Энэ сарын 17-нд шүүх хурал болсон ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан болон зарим гэрчүүд ирээгүй учраас шүүх бүрэлдэхүүн хуралдааныг энэ сарын 24-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард болсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тухайн үед Улсын яллагчийн зүгээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар 5 жил хорих ялын дүгнэлт үйлээд байсан юм. Тодруулбал, түүнийг охины амь нас аюултай байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад мэдээлээгүй гэх хэрэгт буруутгаж байсан.
Харин хойд эх 27 настай Г.Маралмааг хүний амийг биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж /Эрүүгийн хууль, 91.2.12/, онц хэрцгий аргаар /91.2.15/ хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүний гэмт буруутай нь тогтоогдвол 15-25 жилийн хорих ялаар шийтгэх заалттай.
Тэгвэл нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтын зүйл ангийг нь өөрчилж, охиныхоо амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Хэрвээ түүний гэм буруутайг шүүх тогтоовол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна