"Ийм нэгэн дурлал" киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр “Ийм нэгэн дурлал”-аас гадна “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “ “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар”, "Миний хайр", "Хурим сюрприз", зэрэг дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн.
Хамгийн сүүлд "Хурим сюрприз" кинонд жүжигчин Золбооттой хамтран тоглож, киноны зураг авалтын үеэр авахуулсан гэрэл зургаа олонд дэлгэсэн нь шүүмж дагуулж орхив.