Г.Чулуунцэцэгийн хар сарнайн гоёл


Хошин урлагийн “Маск” продакшны жүжиг­чин Г.Чулуунцэцэг “Маш нууц” уран сайхны киноны нээлтэд хамтлагаараа ирсэн юм. Тэрээр хагас ханцуйтай хар торгон даашинзаар гоёсон бөгөөд тэрхүү даашинзын хормой нь хар сарнайн дэлбээгээр бүрхжээ. Мөн түүний энэхүү гоёлыг гал улаан гар цүнх, улаан дуфль нь улам чимэн байлаа.