Esquire сэтгүүл попын хааны амьдралдаа мөрдлөг болгодог зарчим, үзэл бодлоос нийтэлжээ.
-Би бусадтай л адил. Гараа зүсэхэд цус гарна
-Би хүүхэд байхдаа л хөгжмийн ертөнцийн “ветеран” болсон
-Миний эцэг гайхалтай менежер байсан. Гэхдээ би эгэл нэгэн аав минь байгаасай гэж хүсдэг байлаа
-Миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн хөгжимчин бол Петр Чайковский. Хэрвээ та нар “Щелкунчик”-ийг аваад сонсвол бүх бүтээл нь хит. Тэгээд би „Ер нь яагаад поп хөгжимд бүх дуу нь хит болох цогц бүтээл хийж болохгүй” гэж бодох болсон доо.
-Намайг амьд сэрүүн байхад л дууг минь сонсоосой. Харин үхсэний дараа хэнд хэрэгтэй юм, миний дуунууд.
-Би хэзээ ч „Би бол Иисус” гэж бодож байгаагүй. гэсэн чинь бид хоёрт нэг холбоо байх шиг. Магадгүй намайг дуугаараа бас бүжгээрээ дэлхийг байлдан дагуул гэж „дээрээс” явуулсан юм болов уу?
-Хэрвээ Холливудынхнаас пластик хагалгаа хийлгэсэн нь амралтаа аваад яв гэвэл тэр хотод хэн ч үлдэхгүй дээ.
-Хүмүүс намайг таньдаг мэддэг л гэж боддог. Тэгвэл тэд их андуурч байна даа.
-Би авьяастай байж болно. Гэхдээ би хэзээ ч ажлаа удирдаж чаддаггүй хүүхэлдэй шүү.
-Би тайзнаа гарахаас огт айдаггүй. үүнээс өөр таалмжтай газар өөр хаана ч үгүй.
-Гэрт олон л хүн байгаасай
-Чи дэлхийд ирсэндээ хайрладаг. Дэлхийгээс явахдаа бас хайрладаг. Харин тэр хоёрын хооронд байхдаа үзэн яддаг.
-Хорвоогийн хамгийн хүчтэй зүйл бол залибрал.-Амьд байх ямар сайхан юм бэ?
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь