Урлагийн гэр бүлийнхэн “Урбан жийнс”-ээр гоёжээ


Өчигдөр болсон “Маш нууц” кино нээлтэд урлагийн гэр бүлийнхэн “Урбан жийнс”-ээр ижилсэн гоёсон юм.  Энэ бол найруулагч О.Бат-Өлзий болон түүний гэргий Ардын жүжигчин С.Сарантуяа нар юм. Тэд энэхүү бүтээлийн найруулагч болон продюсераар ажилласан бол түүний хүү Б.Тамир хоёрдугаар найруулагчаар аавынхаа бүтээлд хамтран ажиллажээ.  

 

1970-аад оны барилгын цэргийн ангид болсон цэргүүдийн бослогын үнэн түүхийг өгүүлэх “Маш нууц” хэмээх онц сонирхолтой кино ийнхүү нээлтээ хийн үзэгчдэд хүрлээ.