Оливер Стоун дараагийн бүтээлийн гол дүр Путин байх гэнэ


Холливудын алдарт кино найруулагч Оливер Стоун ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ярилцлага хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Учир нь тэрээр Оросын төрийн тэргүүний талаар баримтат кино хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Оливер Стоун одоогоор Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн тухай баримтат кинон дээр ажиллаж байгаа юм. “Би ноён Януковичтай ярилцлага хийсэн. Тэр тун сонирхолтой хүн. Ерөнхийлөгч В.Путины тухайд өөр нэг баримтат кино хийхээр төлөвлөж байгаа” гэж лхагва гарагт сэтгүүлчдэд ярьжээ. Виктор Януковичийн тухай баримтат киног ирэх жил дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа аж.