Төв аймгийн Заамар суманд олборлолтын үйл ажиллагаагаа явуулж буй “Алтан Дорнод Монгол” компанийн хамт олон одоогоос хоёр жилийн өмнө нөхөн сэргээлт хийсэн талбайдаа 1,000 ширхэг чацарганы мод, 400 ширхэг үхрийн нүдний суулгацыг тариалж байсан.
Тус компанийн ажилтан бүрийн сэтгэлээ шингээн тарьсан жимсний уг талбай нь эдүгээ үр жимсээ өгч эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Цаашид ч гэсэн олборлолт явуулж дууссан талбайгаа эдийн засгийн үр ашигтай байлгах, сум орон нутагт үр өгөөжтэй байлгах үүднээс тухайн талбайнхаа 10-20 хувийг нь моджуулж, үлдсэн хэсгийг нь шим тэжээлтэй өвс, ургамал тарих байдлаар нөхөн сэргээлтийн ажлаа хийж буй ажээ.
Тэгвэл тус компани энэхүү талбайгаа Заамар сумын “Шижир алт”-ны Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Чацаргана жимсний үржүүлгийн талбайг хүлээн авахад тус сургуулийн нийгмийн ажилтан М.Энхсайхан, Биологийн ухааны багш Б.Шүрэнцэцэг, сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Ч.Уранчимэг нар тус тус байлцлаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна