59 настай төгс гоо үзэсгэлэн


Өдгөө 59 настай ч гайхалтай сайхан, үзэсгэлэнтэй харагдах Ясмина Росси гэгч загвар өмсөгч олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болж байна. Тэрээр 30 насандаа өөрийн загварын карьераа эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл энэ салбартаа амжилттай ажиллаж байна. Түүгээр ч барахгүй өнгөрсөн жил хамгийн өндөр үнийн дүн бүхий сурталчилгааны гэрээг хийсэн гэнэ. Түүнийг харахад хэн ч 59 настай гэж хэлэхгүй.

 

Үс нь бууралтаж, нүүрэнд үрчлээ суусан ч тэр нь төгс сайхан биед нь зохицож харагддаг гэнэ. Ясмина Российг харсан хэн ч 59 настай гэж хэлэхгүй. Ийм сайхнаар нь царай, биеэ авч ч яваа нууцаа тэрээр хуваалцахдаа эрүүл зөв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гэжээ. Ясмина хоёр хүүхэдтэй бөгөөд хоёр ач, зээгийн хамт хамт амьдардаг аж. Мөн өөрийн сонирхлын дагуу загварын блог хөтөлдөг.