УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол А.Ганчимэг. Жүжигчний мэргэжлийг эзэмшээд анхны тоглосон уран бүтээл нь “ Халуун сэтгэл” кино. Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.
Харин тэрбээр Улсын драмын эрдмийн театраас “Хувьсал” продакшнд харьяалагдах болсон юм. Тус продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй хайрын романс үүсгэж олонд энэ талаар дэлгэсэн. Тэднийг салсан тухай бор шувуу нисч эхлэхэд жүжигчин бүсгүй маань ”Хүлээлт их хайрыг бадрааж, бага хайрыг мөхөөдөг учир энэ бол тийм ч эргэлзэж тээнэгэлзээд байх зүйл биш. Хайртай л бол хүлээх хэрэгтэй” хэмээн тайлбар хийж байсан удаатай. Гэвч түүний хайрт Б.Энхтүвшин Солонгос улсын нэгэн телевизтэй хамтарч ажиллах гэрээ хийн харийг зорьсон. Удалгүй Гануухайг хөл хүнд болсон тухай шар хэвлэлүүд онцлов.
Үүнд тэдний хэн нь ч ам нээгээгүй бөгөөд бяцхан охин нь хорвоод мэндэлсэн билээ. Охинтой болсоноо Энхүүш мэдсэн даруйдаа Монголд ирсэн. Гэсэн хэдий ч тэд хамтын амьдралдаа цэг тавьсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм. Үүнээс хойш нам гүмхэн байсан жүжигчин А.Ганчимэгийн экс кинонд тоглож зураг авалтадаа ороод байгаа гэнэ шүү. Дэлгэцийн бүтээлээ туурвихаар сэргэсэн бололтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна