Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Их аварга Д.Дагвадорж Лас Вегаст болсон чөлөөт бөхийн ДАШТ-нээс олимпийн эрх авсан баг тамичиддаа алтан гулдмай, байраар шагнаж урамшууллаа. Монголын чөлөөт бөхийн холбооныхон өчигдөр тамирчидаа хүлээн авч ийнхүү урамшууллаа.
Чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгийн амжилтыг үнэлж 1кг алт, харин мөнгөн медаль авсан Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алт, хүрэл медальт Э.Бэхбаярт 300 гр алт болон мөнгөн аягын хамт тус тус бэлэглэжээ. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч тус бүрийг 2000 ам.доллараар шагнаж урамшуулах шийдвэр гаргасан байна.
Үүнээс гадна Монголын томоохон компаниудаас амжилт гаргасан тамирчдад орон сууц бэлэглэжээ. Тодруулбал, Э.Бэхбаярт “Алтай” констракшн 2 өрөө байр, П.Өнөрбатад “Хасу мегаватт” компани 2 өрөө байр, Б.Номинд “Гацуурт” компани 2 өрөө байр тус тус бэлэглэсэн юм. Харин Хөрөнгө оруулалтын банкнаас С.Батцэцэгт 3 өрөө байр бэлэглэсэн бол С.Цэрэнчимэдэд МТС компаниас байр өгөхөөр болжээ.
МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж амжилт гаргаж эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчидаа “нүнжигтэй” урамшуулж чадсанд нь олон нийт сайшааж байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна