Поп дива Т.Ариунаа бие даасан тоглолт хийнэ


Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа өнгөрсөн жил хөлөндөө гэмтэл аван хэсэг хугацаанд тайзнаа гараагүй юм. Гэхдээ тэрээр энэ жил урлагт зүтгэсний 33 жилийн ойдоо зориулан шинэхэн тоглолт хийн, шинэ цомгоо гаргахаар шаргуу ажиллаж байгаа гэсэн шүү. Одоогоор тоглолтын тов гараагүй байгаа ч дайчин  бүсгүй  шинэ уран бүтээл дээрээ ажиллан тун ч завгүй яваа гэнэ.

 

Мөн тэрээр хүмүүнлэгийн үйлст хэзээд уриалагханаар дэмжин оролцдог юм. Тэр ч утагаараа тэрээр өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Итгэл, найдвар, боломж-2015” бүх нийтийн марафон гүйлтийг дэмжин оролцсон юм.