УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр өнгөрсөн пүрэв гарагт намынхаа даргын охины хуримд уригдан оролцсон юм. Улс төр, урлаг соёлынхон гээд олныг доргиосон уг хурим “Шангрила”-д болсон юм.
Ё.Отгонбаяр гишүүн хуримын ёслолд оролцохынхоо өмнө Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтын хамт “Шангрила” зочид буудлын замын эсрэг талд алхаж гарч, Ё.Отгонбаяр гишүүн тамхилж байгаа харагдав. Гэхдээ тэрээр тамхи татах цэгт ийнхүү тухалсангүй. Хогийн сав ч байхгүй газар тамхилав.
Цагтаа боловсролын сайд байсан тэрээр боловсон бус зангаа ийнхүү нийтэд дэлгэсэн юм. Бусдад үлгэр дууриал болох олны танил эрхэм замын хажууд тамхилан зогсох нь хэн хүний нүдэнд таатай харагдсангүй. Тамхины хуулийн хэрэгжилт хаана байна гэхээсээ илүүтэй таван одтой тансаг зочид буудал зочиддоо тамхилах орчинг нь бэлдээгүй гэж үү хэмээн шүүмжилмээр байсан юм. Магадгүй намын нөхдөд бусдаасаа холдон буу халах хэрэг байсан ч юм билүү.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ