Ойрмогхон нэгэн өдөр цагтаа улсын ерөнхийлөгчийг хүртэл хуурч улс орны сан
хөмрөгөөс 90 сая төгрөг одоогийн ханшаар тэрбумаар хэмжигдэнэ залилан авч байсан
Гансүх гэгч бидний үзэг нэгт сэтгүүлч бүсгүйн нэр төрд маш бүдүүлгээр халдав. Өөрөө тэр
хүн “гавъяа” байгуулаад яваад буй бололтой юм.
Муу явсанаараа гайхуулдаг дон
шүглэсэн юм биш байгаа гэж бодогдоход хүрэв. Хууран мэхлэхээрээ алдартай энэ нөхөр
дахиад л худлаа залж буй нь сэтгүүлч бүсгүйрүү дайрч байгаа нь илт. Хорин хэд билүү
дөчин хэд билүү ч гэх шиг. 20 билүү 22 билүү гэвэл хүнд үнэмшилтэй санагдана. Алд
дэлэм залж байгаа дараагийн дүр зураг тэр хүнд дайралтанд өртсөн хүн инээмсэглэж
байгаад үг хэлсэн ч гэх шиг... Надад бол энэ яриаг сонсоод хүүхдүүд биендээ адал явдалт
киноны үйл явдал ярьж буй мэт сэтгэгдэл төрсөн.
Хүн нэг сурсан юмаа дахин хийх гээд байдаг дадалтай амьтан юм гэсэн. Улс
орноор минь самрах шахаж байсан энэ эрд одоо юу хэрэгтэй болоод хүний гэргий,
хүүхдийн эх сэтгүүлч бүсгүйн амжилт гай болов. “Хатанбаатар” МУСК-нд гардаг даа “Чи
хэний л зараалаар ингэж явдаг амьтан бол доо” гэсэн Богд хааны үг санаанд шууд л
буусан.
Сэтгүүлч Мөнхбаясгалангийн ажил, амжилт хэн нэгэнд гай болж дээ янз нь. Ер нь
энэ улс оронд чинь юу л болоод байна даа. Их л дээрээс шидсэн чулуу л байх шүү.
Ж.Солонго
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна