Өчигдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг дэмжих хөгжөөн дэмжигчдийн фен клуб албан ёсоор нээлтээ хийлээ. Урлаг соёлын болоод олны танил эрхэмүүд МХБХ-той хамтран энэхүү клубыг байгуулж байгаа юм. Ирэх 2016 онд Энэтхэг улсад зохиогдох 16 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий эрхийг авахын төлөөх тун хариуцлагатай тоглолтууд энэ есдүгээр сарын 16, 18, 20-ны өдрүүдэд МХБХ-ны ногоон талбайд 17:00 цагаас болох аж.
МУГЖ Х-ТҮЦ продакшны жүжигчин Л.Баттулга:
Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа Монгол улсад явагдаж байгааг хүмүүс мэддэг хэдий ч дэмжигчид тун цөөхөн байна даа гэж боддог. Тэгсэн хэрнээ амралтын өдрүүдээр гадны лигийн талаар ярьж хүснэгтийн байрлал хэрхэн өөрчлөгдөж байгааг ярих жишээтэй. Хаа нэгтэй таарсан ямар ч хүн бараг гадны улс орны клубуудын тамирчинг ээж аав, ах дүү нараасаа ч илүү мэддэг шүү дээ. Өссөн төрсөн үүх түүхтэй, хаанаас яаж замналаа эхэлсэнийг мэддэг шиг бид ч мөн тун бага хугацааны дараа Монголын Болдоо, Монголын Тулга хэн ч бай бид бүхэн нэрлээд явах цаг ойрхон байна.
Тиймээс бид бүхэн үүний эхлэл нь байхын тулд багаа дэмжицгээе гэж уриалмаар байна. МУ-ын ерөнхийлөгч хүртэл багийн спортыг дэмжих тухай зарлиг гаргалаа, МХБХ мөн шинэ удирдлагтай болж олон ажлыг хийж байна. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт талархал илэрхийлмээр байна. Ийм том тивийн чанартай тэмцээнийг зохионо гэдэг Монголын нүүр царай, Монгол улс Ази тивд хэрхэн байр суурьтай байгаагийн тод жишээ байхаа гэж бодож байна. Бүгдээрээ багаа дэмжицгээе, шигшээ багийн өмсгөлөөр жигдэрцгээе гэж уриалмаар байна.
МУСТА ТВ-Коктейл продакшны жүжигчин Э.Цолмонбаяр
Монголд Барселона багийн хөгжөөн дэмжигчдийн албан ёсны фэн клуб байгуулагдан маш идэвхтэй үйл ажиллагааг явуулдаг. Тоглолт шөнө болсон ч гэсэн нойроо хасан сэрж үздэг, тэр багийн өмсгөлөөр жигдэрдэг, сайн үйлсийн аяныг ч мөн өрнүүлдэг байх жишээтэй. Өнөөдөр энэ урилгыг хүлээж аваад маш бахархалтайгаар ирлээ. Энд цугласан олон бүгд л дотроо нэг багийг дэмждэг түүндээ хорхойсдог байх. Гэхдээ Монгол хүн болж төрсөн, Монгол хүний үүрэг бол бидний ирээдүй болсон шигшээ багаа дэмжих гэж ойлгодог.
Азийн АШТ-ий 16 хүртэлх насны урьдчилсан шатны тоглолтыг эх орондоо зохионо гэдэг маш том туршлага, хамтын ажиллагаа, хөлбөмбөгийн маш том баяр билээ. Тэгэхээр манай урлаг соёлын салбар мөн спортын бусад салбарууд бид бүхэн албан ёсоор энэхүү фэн клубд нэгдэж байна. Энэ улсынхаа өмсгөлөөр ижилсэж гангарч багаа дэмжих ажлыг бид өөрсдөөрөө эхлүүлж байна. Нуулгүй хэлэхэд шигшээ багаа дэмжих үү ? Барселона багаа дэмжих үү ? гэж тулгавал би хацар дээрээ улсынхаа далбааг зурж Монгол орноо дуу мэдэн дэмжих болно. Энэ бол Монгол хүний үүрэг. Тиймээс та бүхнийг 9-р сарын 16, 18-ны өдрүүдэд МХБХ-ны талбайд хүрэлцэн ирж багаа бахархалтайгаар дэмжихийг уриалж байна. Бид ч мөн тэнд багаа дэмжих болно.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна