Жүжигчин Жессика Биелтэй гэр бүл болж аз жаргалтай амьдарч байгаа азтай залуу бол дуучин Жастин Тимберлаке. Өдгөө 34 настай дуучин Жастин Тимерлаке аав болоод даруй таван сар болжээ. Тэрээр аав болсондоо баяртай байгаа бөгөөд хүүгийнхээ зургаар өөрийн цахим хуудсыг чимсэн байна.
Дуучин маань хүүгийнхээ зургыг бусдаас нуудаггүй нэгэн бөгөөд анхных нь гэрэл зургыг төрөөд хэдхэн хонож байхад нь цахим хуудаснаа тавьж байсан бол аавуудын баяраар хоёр дахь зургыг ” Аавдаа хайртай шүү” хэмээн бичиж нийтэлсэн юм. Харин энэ удаад тэд гэр бүлээрээ хэрхэн цагыг өнгөрөөж байгаа зургаа дэлгэжээ. Хөтлөгч Жимми нэвтрүүлгийнхээ үеэр Жастинаас “Аав болох хамгийн гайхалтай мөч.
Тийм биз?” гэж асуухад Жастин ” Би одоо ч гэсэн маш их асуудалтай байгаа. Гэхдээ юу гээч энэ бол ухаан алдам, гайхалтай, үзэсгэлэнтэй хамгийн аз жаргалтай үе юм.” Миний хүүгийн хамгийн анхны хэлсэн үг нь “Дада” гэж хэлсэн” хэмээн хариулсан байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна