У.Шекспирийн мэндэлсний 450 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид намар цагийн нээлтээ “Ромео Жульетта” жүжгээр хийхээр болсон.
Тэгвэл есөн жилийн дараа тайзнаа амилж буй энэхүү бүтээлийн Ромеогийн дүрд “Аав” киногоороо олонд танигдсан залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд “Мөрөөдлийн театр”-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн, драмын театрын шинэхэн жүжигчин О.Дөлгөөн нар тоглохоор болжээ.
Харин жүжгийн баян наймаачинд УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар, язгууртан гүнгийн дүрд Г.Эрдэнэбилэг, Жульеттагийн Өрлөг эхийн дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Верона хотын захирагчийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, ламд С.Болд-Эрдэнэ нар тоглохоор болжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна