Кейни, Кардашиан нар гурав дахь хуримаа хийв


Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нар өнгөрсөн оны долоодугаар сард Италид хуримаа хийсэн билээ. Тэд мөн өнгөрсөн тавдугаар сарын 27-нд  хоёр дахь удаагаа Парис хотноо хийсэн юм.

Тэгвэл хосууд өнгөрсөн ням гаригт гурав дахь удаагаа хуримласан байна. Хосууд хуримаа Лос Анжелес хотноо байрлах тансаг харшдаа хийсэн ба Кардашиан инстаграмдаа хуримын зургаа байршуулаад “Бидний хайр мөнх” гэж бичжээ. Тэрбээр хуримынхаа үеэр цагаан өнгийн даашинз бус хар өнгийн даашинз өмссөн байна.