Жүжигчин Г.Ундармаа төрхөмдөө буцах уу?


Нэгэн үе "Шинэ үе" продакшны нүүр царай болж явсан Г.Ундармаа өнгөрөгч 2014 оноос эхлэн өөрийн мөрөө хөөж, чөлөөт уран бүтээлч болсон. "Single Ladies" киногоороо чамлахааргүй амжилт олсон тэрбээр энэ онд тус киноны хоёрдугаар ангийг бүтээж байгаа бөгөөд удахгүй үзэгчдийн хүртээл болох юм. Энэ ч яахав . . .

 

Мөн уран бүтээлийнхээ хажуугаар хүмүүнлэгийн үйлсэд ханцуй шамлан орсон тэрбээр, хэд хэдэн хүүхэд, эцэг, эхчүүдийг баярлуулаад авсан. Мэдээж "Шинэ үе" продакшнаас гарсан түүнийг фенүүд нь эргээд Бооёотой хамтарч тайзан дээр гараасай хэмээн битүүхэн хүсдэг.

 

Сүүлийн үед "Шинэ үе" продакшны жүжигчид ээлж дараалан хэрэгт холбогдож, зарим нь бидний зүрхэнд харуусал авчирч, тэнгэрийн оронд морилсон. 

 

Тэгвэл Г.Ундармаа "Шинэ үе" продакшнд байсан мөчөө эргэн дурсаж, өөрийн "Facebook"-тээ "Алтан үеийн найзууд"-тайгаа хамтарч тоглосон уран бүтээлээ байршуулсан байна. Үүнийг нь харсан хүмүүс түүнийг "Ундармаа шинэ үедээ эргээд орох гэж байна уу, Г.Ундармаа төрхөмдөө буцах уу?" гэх мэтчилэн шивэр авир гэлцэж байна. 

 

Ямартай ч энэ хүнд нөхцөлд байгаа "Шинэ үе" продакшн дээр Г.Ундармаа эргээд очвол Н.Бооёо /Ариунболд/-ын сэтгэлд нар мандана биз ээ. . .