Шаолиний лам усан дээгүүр 125 м гүйлээ


Хятадын Фуцзянь мужийн Цюаньчжоу хотод гайхалтай үйл явдал боллоо. Шаолинь сүмийн лам Ши Лилианг усан дээгүүр 125 метр зайд гүйж, өөрийн өмнөх амжилтаа эвдлээ.
 

Усан дээгүүр "нисэх" буюу гүйх нь кун-фугийн мастеруудын ур чадварын нэг. Ши ламтан үүний тулд 200 ширхэг нимгэн, модон фанер ашиглажээ. Усан дээгүүр нисэхийн тулд маш хурдтай гүйхийн зэрэгцээ тэнцвэрээ хадгалах ёстой аж.

Ши Лилианг 2009 онд усан дээгүүр 18 м, 2014 онд 118 м, харин 2015 оны 1-р сард 120 м гүйж чадсан билээ.