“Эмоци” продакшны Ариука буюу Ариунцэцэгийг хүмүүс “Гурван найз” олон ангит киноны Мөөгий гэдгээр нь сайн танина. Эгэл даруухан, үнэнч бүсгүйн дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр амьдрал дээрээ хайр дурлалын нэлээд олон асуудалтай орооцолдож байсан нэгэн гэдэг. Нэлээд хэдэн бүтэлгүй дурлалаас болж шаналж байснаа нуудаггүй бүсгүй “Outlaw” хамтлагийн дуучин Чинзотой үерхэж эхлээд удаагүй байгаа билээ.
Чинзогийн хувьд өмнө нь “хүүхний магнат” Мянгаагийн экс амраг Намуунаатай үерхэж байсан бөгөөд нэлээд хүүхэмсэг нэгэн гэгддэг. Олон бүсгүйтэй нэр холбогдож явсан залуу энэ удаа ч мөн шинэ найз бүсгүйгээ олонд яаравчлан танилцуулж, бүр цахим хуудсаараа “гайхуулаад” эхэлчихжээ. Дуулсан дуунуудаараа төдийлөн олонд танигдаагүй залуугийн олныг татах нэг арга нь энэ ч байж болох талтай гэдгийг ч хашир хүмүүс шивнэлдээд эхэлчихсэн байна билээ. Гэвч Ариука, Чинзо хоёрын энэхүү холбоо жинхэнэ хайр уу, эсвэл зуурдын учрал уу гэдгийг гагцхүү цаг хугацаа л харуулах биз ээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна