ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нууцлаг хийгээд даруухан хувийн амьдралыг тун чиг сонирхох барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний шинэ амрагийг Казахстаны боксчин, дэлхийн аварга Наталья Рагозина хэмээн мэдээлэв. Олон жил ханилсан эхнэр Людмилагаас салж басхүү уран гимнатикч Алина Кабаева хэмээх бүсгүйтэй нэр холбогдож явсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шинэ найз бүсгүй Казахстан төдийгүй дэлхийн супер дунд жингийн хамгийн шилдэг эмэгтэй боксчин, “Гиннес”-ийн амжилтын эзэн бөгөөд мэргэжлийн рингэд нийт 22 тулалдаж бүгдэд нь ялалт байгуулж, үүнийхээ 13-ыг нь хүнд цохилтоор буулган авсан нэлээд чанга нэгэн аж.
Ялагдалгүйгээр зодог тайлсан ганц бие эх Наталья Рагозина нь тулааны ертөнцөд хэдийнэ олны танил болсон алдарт Федор Емельяненко, Александр Поветкин, Николай Валуев нартай сайн найзууд аж. Боксын ертөнцөд “Оросын хатан хаан”, “Мисс Лантуу” зэргээр хочлогддог байсан Наталья Рагозина лантуу шиг л хүчтэй цохидог байсан гэнэ.
Ямартай ч, сүүлийн үед ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ихэд дотно харагдах болсон боксчин бүсгүйг аль 2011 оны Москвад болсон Федор Емельяненко, Жефф Монсон нарын тулааны үеэр В.Путины дэргэд сууж байсан гэдгийг барууныхан мэдээлэв. Өдгөө 39 настай шаргал үст Наталья Рагозина нэг хүүтэй бөгөөд түүнийхээ хамтаар Москвад амьдарч сэтгүүлийн нүүр чимж, басхүү нүцгэнээр зургаа авахуулж, “Цагаан баавгай” хэмээх кинонд тоглоод амжжээ.




Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна