Бяцхан охин байхаасаа л урлагийн хүн болохыг мөрөөдөж Токиогийн хөгжмийн дээд сургуулийг төгссөн дуучин Нара Монголын рок поп ертөнцөд хэдийнэ байр сууриа тодорхойлсон билээ. Ээж болоод удаагүй байгаа тэрээр нэгэн телевизийн нэвтрүүлэгт урилагаар оролцож хувийнхаа амьдралыг илэн далангүй ярилцсан билээ.
Хүүхдийнхээ эцгийг ихэд нууцалдаг дуучин маань энэ тухай ч нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ам нээсэн бөгөөд түүнийг 7 сартай хөл хүнд байхад орхиод явсан гэдэг. Хэдийгээр өрх толгойлсон эмэгтэй ч дайчин хөдөлмөрч нэгэн юм. Үрийн зулай үнэрлэж ээж болсноосоо хойш уран бүтээлээ түр завсарлаж гэртээ хүүгээ харахыг зэрэгцээ бүсгүйчүүддээ зориулаад гоо сайхны сургалт явуулж байсан билээ.
Цахим хуудасны найзуудтайгаа үргэлж холбоотой байж санал бодлоо хуваалцдаг дуучин бүсгүй маань өөрийн фэйсбүүктээ хүүхдийнхээ аавд зориулж үг шулуудав. Тэрээр “Энэ үрийг харах хайрлах тэврэх бүртээ чамд баярладаг ч чамайг ямар азгүй хүн болохыг бодож өрөвдөж суудаг. Хэрээний чинь тухай үлгэрийг уншаад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөв хөөрхий хаха” хэмээжээ.
Фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч тэрээр хүүхдийнхээ эцэгтэй фэйсбүүкээр дамжуулан танилцаж байсан тухай нэгэн сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр “Би хүүхдийнхээ аавтай фэйсбүкээр танилцаж байсан. Дахиж фэйсбүүкээр эрэгтэй хүнтэй танилцаж байхгүй″ хэмээн ярьжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна