"Мөнхийн реп" хамтлаг "Зөөлөн гуниг", "Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, "You and me" зэрэг дуугаараа залуус байлдан дагуулж, дуулсан дуу болгон нь хит болж байсан үе саяхан мэт.
Тэгвэл "Мөнхийн реп" хамтлаг хэдийнээ 14 жилийг ардаа орхисон байна. Тэд анх 2001 оны есдүгээр сарын 11-нд "Нууцхан хайр" тоглолтоо хийж байжээ. Үүний дараа жилийн зургаадугаар сарын 10-нд "Бурхан чөтгөр шидтэн" тоглолт, "Хавар боллоо хайртдаа оч", "Чи хайрыг мэдэх үү", "Мичид рекордс-н 5 жилийн ой" , "Мөнхийн реп таван жил", "Мөнхийн реп ABC цомог" зэрэг тоглолтуудаа жил болгон хийжээ.
Тэгвэл ирэх сарын 04-нд "Crocus Event Hall"-д ирэх сарын 4-нд 20 цагаас "Hit songs" шоу тоглолт нь болохоор товоо зарласан. Тус хамтлагийнхан сонсогч, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг доргио өнгөрүүлж, дурсамжаар аялуулахад амьд хөгжимтэй бэлтгэлээ хийж дуусчээ.
Дашрамд дуулгахад, Тоглолтын тасалбарыг Hi-Fi рекордсын бүх салбаруудаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1188 болон easyticket.mn захиалж авах боломжтой.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа