“Гала” -ийн Болороо их аварга М.Даваажаргалтай сайн найзууд гэв үү


Одоогоос 10-аад жилийн өмнө “Уучлаарай Зулаа” хэмээн дуулж, нэгэн үе хит болж байсан хамтлаг бол охидын “Гала” хамтлаг билээ.  Тус хамтлаг өнөөдөр хэдийн тарсан ч Болороо, Ану хоёрыг үргэлж “Гала” хэмээх тодотгол дагаж явдаг. Ану буюу дуучин Уранхолбоо урлагаас хөлөө татаж чадахгүй байгаа бөгөөд өнгөрсөн жил дуулиан шуугиан дагуулсаар ээж болсон. Харин Болороогийн хувьд нэлээд хэдэн жилийн өмнө Л.Хосбаяр гэх бизнесмэн залуутай гэр бүл болж удалгүй анхны үрийн зулайгаа үнэрлэсэн.

 

Тэгвэл түүний нөхөр Л.Хосбаяр Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалтай дотно найзууд бөгөөд түүнийг хаа явсан газар нь дагаж явдаг гэнэ. Харин Галагийн Болороо маань нөхрийнхөө ачаар Их аварга М.Даваажаргал болон гэр бүлийн хүнтэй нь танилцаж найзууд болсон бөгөөд хамт авахуулсан зурагаа “Facebook”-тээ байршуулан “ОД” болоод байгаа ажээ.