“People” сэтгүүл сошиал ертөнцөд хамгийн алдартай уран бүтээлч, хувь хүнийг тодруулжээ. Тус сэтгүүл ялагчийг тодруулахдаа интернэт хэрэглэгчдээс санал авахгүйгээр инстаграм, твиттер, фэйсбүүк зэрэгтээ оруулсан зураг, мэдээ мэдээлэл нь хэрэглэгчдийн анхаарлыг хэр их татдаг зэргээс нь шалтгаалж, ялагчийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү шалгаруултад реалити шоуны од Ким Кардашиан тэргүүлсэн байна. Тэрбээр твиттерт 14.5 сая, инстаграмд 9.9 сая, фэйсбүүк 22.8 сая дагагчтай юм. Кардашиан өөрийн олон нийтийн сүлжээнийхээ мэдээллийг хагас цаг тутамд шинэчилдэг аж. Тэрбээр инстаграмдаа шинэ зураг оруулахад хамгийн багадаа 40 мянгаас дээшгүй “like” цуглуулдаг байна.
Кардашианыг “сошиал ертөнцийн хатан хаан, түүнтэй өрсөлдөх өрсөлдөгч одоогоор байхгүй” хэмээн “People” сэтгүүл цахим хуудастаа бичжээ. Удаах байранд дуучин Бейонси, Тэйлор Свифт, Селена Гомез, Жастин Бибер болон Кардашианы хүйсээ солиулсан эцэг Кайтлин Женнер жагсчээ. Харин сошиал ертөнцөд нэр хүнд нь огцом буурч, дагагчийн тоо нь эрс багасч буй уран бүтээлчээр дуучин Майли Сайрусыг нэрлэсэн байна. Тэрбээр фэйсбүүк ашигладаггүй бөгөөд инстаграм, твиттертээ ихэвчлэн нүцгэн зургаа байршуулдаг билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна