Намрын анхны томоохон шоу тоглолтыг шинэлэг найруулга, мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар залуу уран бүтээлчид ажиллаж байна. Энэ бол 8-р сарын 26-ны 19:00 цагт “Crocus” event hall-д эхлэх товтой байгаа “Ocean Grey” продакшны нээлтийн шоу, party юм.
Тодруулж хэлвэл, хөгжмийн олон талт урсгалаар шинэлэг хэв маяг, дуугаралт, найруулга бүхий дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна кино, реклам хөгжим гээд урлагийн олон төрөлд амжилттай ажиллаж буй “Ocean Grey” мэргэжлийн хөгжмийн продакшн албан ёсоор нээлтээ хийж, Монголын хөгжмийн зах зээлд өөрсдийн брэнд нэр, туурвисан уран бүтээлүүдээ ийнхүү танилцуулах нь ээ.
Сүүлийн үед болж байгаа олон тоглолтууд дундаас ялгарах онцлогтойг энэхүү тоглолтын үндсэн агуулга, цар хүрээ, реклам гээд олон хүчин зүйл тодорхойлж байгаа юм. Оролцох уран бүтээлчид тэдний зүгээс үзэгчдэд хүргэх тоглолт, үзүүлбэрүүд гээд бүх талаараа шинэлэг байлгахаар зорьж байгаа бөгөөд зөвхөн тоглолт бус шоу, party хосолсон үдшийг үзэгч залуустаа зориулан бэлдэж байна.
Рок поп, хип хоп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, шинэ үеийн онцлох уран бүтээлчдийн хамтран оролцох амьд шоу тоглолтонд, Төрийн Соёрхолт Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, “Камертон” хамтлаг, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Киви” хамтлаг, “Honey Moon” хамтлаг, дуучин Х.Отгоо, Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, С.Зоригт, С.Хишигжаргал, “Opozit” хамтлаг, реппер Цэцэ, “Aim4r” бүжгийн хамтлаг, “Ocean Grey” продакшны дуучид оролцох юм байна. Тэд энэхүү тоглолтын тайзнаа “Ocean Grey” продакшнаас мэндэлж, сонсогчдын дунд хит болсон дуунуудаа мөн хэний ч сонсоогүй шинэ уран бүтээлүүдээ анхлан дуулах ажээ. Мөн DJ, продюсер Түвшин, “MMP”-ийн DJ TMK нар электро сет, хөгжмөөр залуусыг доргиох юм.
“Ocean Grey” продакшны нээлтийн шоу, party-ны энгийн тасалбар 30 мянган төгрөг бөгөөд уух зүйл үнэгүй дагалдана. Харин VIP тасалбарын үнэ 150 мянган төгрөг бөгөөд үүнд хоол, уух зүйлс, меню үйлчилгээ зэрэг багтжээ. Тасалбарыг “HI-FI”, “Orange” рекордсын бүх салбараар болон онлайнаар easyticket.mn сайт, 1900-1188, 1900-1991 дугаарууд үнэгүй хүргэж байна.
Холбоо барих: 9995-8058
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна