NASA нэгэн сонирхолтой төсөл хэрэгжүүлж эхэллээ. Тэд 2016 онд Ангараг гариг руу нисэх InSight газардагчийн дотор хүмүүсийн нэрийг суурилуулан хүргэх гэж байна.
Есдүгээр сарын 8-наас өмнө NASA-гийн вэбсайтад байрлуулсан формыг бөглөөд нэрээ илгээвэл таны нэр InSight газардагч дотрох цахиур бичил схемд суурилагдан Ангарагт хүрэх юм. InSight нь Ангараг дээр газардаж олон тооны судалгааг хийх ба ирээдүйд хүн нисгэх ажлын бэлтгэл, нэг алхам нь болж байгаа аж.
Ийм арга хэмжээг NASA анх удаа зохион байгуулаагүй. Саяхан Дэлхийн вангийн орчимд хүрсэн New Horizons хөлгийг 2006 онд хөөргөхдөө 430,000 нэрийг дотор нь илгээж байв.
2014 оны 12 дугаар сард Orion сансрын хөлөг 1.38 сая хүний нэрийг мөн тээж байжээ.
Ингэх болсон шалтгаан нь олон нийтийг сансар судлал сонирхдог болгох, боловсролыг нь дээшлүүлэхэд чиглэгдсэн гэнэ.
Гурван сая Монголчууд бүгдээрээ нэрээ явуулсан ч InSight-ын дотор зай хангалттай бий.
Та ЭНЭ ХОЛБООСоор нэвтрэн товч форм бөглөөд нэрээ илгээнэ.
Холбоосоор ороход хамгийн эхэнд дараалан нисгэж байгаа хүмүүст зориулагдсан форм байх ба анх удаа нисгэх гэж байгаа бол доош гүйлгээд доор харагдаж байгаа формыг бөглөх юм.
Эх сурвалж: Mashable, NASA
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна