”Босуул” уран сайхны кино аль намын захиалгат вэ?


“Sun pictures”, “Коктейль филм” хамтран бүтээж буй "Босуул" уран сайхны кино хэдийнэ олны дунд хүлээлт үүсгэжээ.

 

“Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч”, "Ларьдма", "Үргээлэг" уран сайхны киноны найруулагчаар ажилласан Ж.Сэнгэдоржийн найруулж байгаа энэхүү киног аль нэг намын захиалгат хэмээн хардах хүн олон байна. 2016 оны сонгуулийн PR аль хэдийнээ эхэлсэн энэ өдрүүдэд "Босуул" хэмээн содон нэрээр нэрлэсэн энэхүү киноны захиалагч хэн бэ? гэдэг тун сонирхолтой. Магадгүй аль нэг намын сонгуулийн сурталчилгаа биз ээ...