Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэн ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр хоригдож байгаа. Түүний бие маш их дордож юм ярьж чадахгүй байгаа гэж очиж эргэсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл твиттертээ бичжээ.
Энэ үеэр Ц.Оюунгэрэл гишүүн Г.Дэнзэнгээс ганц хоёр зүйл асуухад “Хийсэн хэрэг байхгүй. Нотлох баримт үгүй” хэмээн арай ядан хэлсэн гэнэ. Түүнчлэн 89 хоног хоригдохдоо ердөө хоёр удаа л байцаагдсан нь түүнийг улс төрийн зорилгоор санаатай хорьж байгаа явдал гэдгийг төрийн түшээ бичсэн байв. Мөн Г.Дэнзэнг “Оргон зайлж болзошгүй” гэх ганцхан үндэслэлээр суулгасан нь хуулийнхан хэт нэг талыг барьсан явдал гэдгийг Ц.Оюунгэрэл гишүүн онцолжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлсээр 89 хоног шоронд сууж байгаа Г.Дэнзэнгийн биеийн байл асар хүнд буй бөгөөд14 кг турж, эл, цөс, уушигны өвчин нь сэдэрсэн гэж байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна