Нийслэл хотод хөдөлгөөний аюулгүй байдлыг сахихад хүндрэл учруулсан зам харгуй цөөнгүй. Тэр дундаа явган хүн зорчих зам гаргалгүй автозамд тулгаж байшин барилга барьж, хашаа хороо татсанаас хүүхэд хөгшид төдийгүй томчууд ч аваар осолд өртчих гээд байдаг аюултай газрууд олон бий. Тиймээс НИТХ-аас явган хүний замыг чөлөөлөх шийдвэр гаргаад удаж байна. Харамсалтай нь энэ ажил биеллээ олсон нь цөөн.
Тэгвэл өнөөдөр олон жилийн турш, өдөр бүр зуу зуун хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байсан нэгэн замыг чөлөөлөхөөр болжээ. Гандангийн уулзвараас МҮОНРТ хүртэлх зам дагуу автозамд тулгаж барьсан хашааг багасгаж, явган хүний зам барих газрыг чөлөөлнө гэж Улаанбаатар нэгтгэлээс манайд мэдээллээ.
Авто замд тулган газрын зөвшөөрөл авсан айл хашаагаа хоёр метрээр багасгаж татахаар болжээ. Ингэснээр тэр хэсэг газарт явган хүний зам тавих боломжтой болж байгаа юм. Энэ мэт ойлголцол, шийдлээ хүлээсэн газрууд цөөнгүй байгаа бөгөөд иргэд энэ айл шиг асуудалд нааштай, уян хатан хандана гэдэгт итгэж байгаагаа Улаанбаатар нэгтгэлийнхэн илэрхийлж байлаа.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна