Тайзнаас тодорсон дизайнерууд


-Тейлор Свифт, Виктория Бекхэм, Гвен Стефани, Мадонна, Адам Левин нар юу санал болгов?-

Тайзны одоос дизайнер болсон Тейлор Свифт.

Фото: rollingstone.com

Тейлор Свифт

taylorswift.com, twitter/taylorswift13

Дэлхийн хамгийн царайлаг дуучин эмэгтэйчүүдийн нэг болох Тейлор Свифт хувцасны дизайнер болохоор эртнээс шийдсэн юм. Кантри стилийн гүнжийн амбиц одоогоор зөвхөн Хятад руу чиглэгдэж байна. Дундад улсын залуус энэ сараас эхлэн Тейлорын зохион бүтээсэн майка, футболка, хүрэм, даашинзаар  гоёх боломжтой болжээ.

Ирэх арваннэгдүгээр сард дуучин бүсгүй Шанхайд тоглолттой. Свифтийн зохиосон хувцасны логотой адил үйлдвэрлэсэн их хэмжээний “хуурамч” хувцас Хятадад зарагдаж байгаа учир тэрбээр өөрийн нэр хүнд, ашиг орлогынхоо төлөө тэмцэх шаардлагатай болжээ. Ямартай ч наймдугаар сарын 8-наас эхлэн Свифтийн брэнд футболкийг 60 ам.долларын үнэтэйгээр Хятадад худалдаалж эхэлсэн байна.

Есдүгээр сард Тейлор бүсгүйчүүдэд зориулсан шинэ цуглуулгаа нээж, танилцуулах гэнэ. Түүний шинэ загварын үнэ 100-120 ам.долларын хооронд байх ажээ.


Виктория Бекхэм

VOGUE

"Spice Girls" хамтлагийн гоцлол дуучин асан Виктория Бекхэмийн загварын мэдрэмж, авьяаст олон хүн эргэлзэж байсан ч  одоо түүнээсээ салсан. Холливудын одод болон загварын сэтгүүлийн редакторуудын таалалд нийцсэн хувцсыг Английн хамгийн царайлаг хөлбөмбөгчний эхнэр бүтээдэг болжээ.

Түүний зохион бүтээсэн хувцас, гоёлоор гангарсан Гвинет Пэлтроу, Энн Хэтэуэй, Мила Кунис, Ева Лонгория, Деми Мур нарын олон алдартнууд улаан хивсээр алхаж харагдсаныг хэн хүнгүй мэднэ.

Саяхан Виктория 2016 оны хавар, зуны цуглуулгынхаа шинэчилсэн үзүүлбэрийг танилцуулжээ. Загварын ертөнц, ганган дэгжин хүмүүсийн хүлээлт талаар болсонгүй, шинэ хувцсыг загварын тоймчид таатай хүлээж авчээ.

Цирк энэ удаа түүний онгодыг оруулсан бололтой. Дизайнер Виктория өнгө болон сэдвийн ер бусын хослолуудаас айсангүй. ”Загваруудаа өмсөхөд хөнгөн, биед тээргүй, гэхдээ эзнээ онцгой харагдуулдаг байхад би анхаарлаа төвлөрүүлдэг” гэж дуучин бүсгүй ярьсан байдаг.


Гвен Стефани

shoplamb.com

Дуучин бөгөөд дизайнераар нэрлэгдэх өөр нэг хүн бол Гвен Стефани юм. Түүний брэнд L.A.M.B. (Love Angel Music Baby) гал тогооны өрөөнд нь мэндэлж байсан бол арван жилийн хугацаанд даяарчлалын бизнес болон хувирч чаджээ. ”Загвар бол миний бүх цаг үеийн мөрөөдөл, хайр. Улирал бүрт L.A.M.B. улам сайжирч ирсэн” хэмээн Гвен шинэ мэргэжлээ тайлбарласан юм.

“No Doubt” хамтлагийн гоцлол дуучин бүсгүйн зохион бүтээх чадвар “L.A.M.B.” маркийг рокерийн стильтэй болгоход ихээхэн нөлөөлсөн гэж болно. Гэхдээ Гвен стрит фэшн, Холливудын гялбаа, панк, эртний сонгодог төрх, эмэгтэй хүний нандин чанар зэргийн давс, хужрийг маш сайхан тохируулдаг дизайнер ажээ.

Бейонсе, Женнифер Лопес, Жессика Альба, Адриана Лима нарын одод Стефанийн гоёлоор гангардаг. Хувцас, цүнх, гутлаас гадна Гвен нүдний шилний дэгжин загваруудыг санал болгож байна. Тэрбээр хувцасны шинэ цуглуулгын үзүүлбэрээ ирэх жилийн эхээр нийтэд танилцуулахаар бэлтгэж байна.


Мадонна

celebmafia.com, hollywoodlife.com

Мадонна хэд хэдэн брэндтэй бөгөөд тэднээс хамгийн сонирхолтой нь “Material Girl”. Энэ загварын брэнд дээрээ дуучин авхай өөрийн охин Лурдес Леоны хамт ажилладаг. Ээж, охин хоёр загварын өндөр мэдрэмжтэй, зоригтой, стиллэг бүсгүйчүүдэд зориулан хувцсаа бүтээдэг.

Тэдний энэхүү брэнд таван настай бөгөөд энэ намрын цуглуулгынх нь нүүр царайгаар домогт хөгжимчин Лайонела Ричийн охин, 16 настай София Ричи шилэгдээд байна. Маш содон, хурц өнгөтэй цамц, банзал, даашинз өмд зэргийн заримаас нь Ричи танилцуулж эхэлжээ. Хэрэв Мадоннагийн тайзны стилийг санах юм бол түүний бүтээлийн загварууд задгай биш даруухан талдаа харагдана.

Адам Левин

zimbio.com

“Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин, 2013 оны хамгийн секси эрэгтэй гэгддэг Адам Левин дуучин эмэгтэй оддоос дутахааргүй дизайнер гэдээ харуулахыг зорьж байна. Гэхдээ тэр өөрийн хүрээндээ биш бөөний худалдааны сүлжээнд зориулсан хувцас зохион бүтээдэг. Түүний эхнэр, супер модель Бехати Принслу ч нөхрийнхөө энэ сонирхол, ажилд тусладаг нь мэдээж.

Адам эрчүүдийн хувцасны загвараа амжилттай гаргасныхаа дараагаас буюу өнгөрсөн оноос эхлэн эмэгтэйчүүдийн хувцас злхион бүтээж байна. Цэцгийн болон эртний ацтекийн угалз хээг тэрээр шинэ загвартаа ашигласан байв. “Нэг их хичээл зүтгэл гаргаагүй үедээ л эмэгтэйчүүд илүү сайхан харагдаад байх шиг надад санагддаг” гэж тэр нэгэн удаа хэлжээ. Одоо эмэгтэйчүүд түүний шинэ загваруудыг улайран зүтгэж, биеэ барилгүйгээр өмсөх л үлдээд байна. Тэр цагт сайхан хүүхнүүд олон харагдах нь дамжиггүй.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
10 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

13 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

13 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

13 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

13 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

14 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

15 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна