Монголчууд “Top model international 2015”-д анх удаа хүч баг бүрдүүлэн оролцохоор боллоо

Admin
10 цаг 47 минутын өмнө

Ливан улсын Бейрут хотноо есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Top model international 2015” тэмцээнд Монгол Улсаас анх удаагаа оролцохоор болжээ.

 

Тус тэмцээнд  2009 оны “Miss Mongolia” тэмцээний ялагч мисс, топ модель, "Андра" агентлагийн захирал  Х.Бадамгэрэл, “Дэлхийн мисс-2014”-т эх орноо төлөөлөн оролцож байсан мисс Т.Батцэцэг, Азийн шилдэг модель Э.Энхтүвшин, шилдэг загвар өмсөгч Б.Билгүүн нар улсаа төлөөлөн оролцох юм.

 

Хэдийгээр манай улсаас анх удаа энэхүү тэмцээнд оролцож байгаа ч маш хүчирхэг багийг бүрдүүлсэн байна. Тэр тусмаа топ модель Х.Бадамгэрэл, мисс Т.Батцэцэг нар оролцож байгаа нь манайдаа л шилдэгт тооцогдох баг бүрдэж  “Top model international 2015” -ийг зорих гэж байна.