17 настай монгол охин АНУ-ын Сан-Фрациско хотод зохион байгуулагдсан “Miss Asian America Pageant” тэмцээнээс шагнал хүртэж, монгол бүсгүйн авьяас билэг, гоо үзэсгэлэн, оюун ухааныг олон улсад гайхууллаа.
Түүнийг Батхишигийн Цэлмүүн гэдэг бөгөөд АНУ-д ажиллаж, амьдардаг Ази охидыг оролцуулдаг уг тэмцээнээс “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс” өргөмжлөлийг хүртжээ. Харин Вьетнам гаралтай Женнифер Чун хэмээх эмэгтэй ялагчаар тодорч, хатан хааны титэм өмссөн байна.
Б.Цэлмүүний хувьд каратэгээр хичээллэдэг бөгөөд Сан-Франциско хотод зохиогдсон “Oyama world tournament” хэмээх олон улсын каратэгийн тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ. Дашрамд сонирхуулахад, тэрбээр Калифорни мужийн Аламеда хотод ахлах сургуульд сурдаг монгол үндэсний бүжгээр хичээллэж, теннис тоглох дуртай аж. Б.Цэлмүүн ирээдүйд архитектур болохыг хүсдэг гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна