ОХУ-ын Газета.ru цахим хуудсанд монголчууд өмнийн говьдоо үлэг гүрвэлийн парк байгуулахаар болсон талаар мэдээлжээ.
Уг мэдээлэлд, "БНХАУ-ын Өвөрмонголд үлэг гүрвэлийн парк байгуулсан нь монголчуудад сэдэл өгч үлэг гүрвэлийн баримлууд бүхий орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон байна.
Тэнд усан сан, спортын талбайнууд, зочид буудал гээд хүний ая тухыг хангах бүх зүйл байхаас гадна Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлүүдийг бодит хэмжээгээр нь урлан байршуулах аж. Зарим нь хөдөлгөөн хийхийн дээр бүгд дуу авиа гаргадаг байхаар төлөвлөж байгаа гэнэ. Хамгийн гол нь тэд үүнийгээ яг хийж чадах болов уу” хэмээн бичжээ.
Угтаа уг үлэг гүрвэлийн паркийг орон нутгийн төсвөөс 8.15 тэрбумаар санхүүжүүлж Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгуулж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.
Уг соёл амралтын хүрээлэнд спортын талбай, дугуйн зам, бүжиглэдэг усан оргилуур, хүүхдийн тоглоом, хиймэл нуур, хөдөлж авиа гаргадаг 20 төрлийн үлэг гүрвэлийн баримал, ногоон байгууламжийг хийж байгаа юм. Тэгэхээр ирэх есдүгээр сард босох бүтээн байгуулалтаараа хэзээний пээдгэр ах нарынхаа ам руу нь алгадах л үлдэх шив дээ.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна