Нүүр номын хуудаснаа “Өнөөдөр сонссон хамгийн гэгээлэг мэдээ, хамгийн хөөрхөн мэдээ, хөгжилтэй агшин” гэхчилэн тодотгол бүхий постуудтай зөндөө л таардаг биз дээ, та. Тэгвэл бас нэгэн “Хөөрхөн” гэж тодотгож болохуйц мэдээг уншигчдадаа хүргэе.
Монгол банхар хил манахаар болжээ. Урьд овчарз үүлдрийн ноход голчлон хийлийн манаанд гардаг байсан бол энэ жилээс эхлэн банхар үүлдрийн нохойгоор хийлээ мануулах нь. Манай улсын Хил хамгаалах байгууллагын урилгаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Вязьма хот дахь Хилийн нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Карташев Л.И, Нохой сургалтын төвийн давтан бэлтгэх дамжааны сургагч багш, ахлах ахлагч Прошутинский Р.В нар гурван сарын хугацаатай сургалт зохион байгуулжээ.
Тэд 26 хилчин болон тэдний хариуцсан нохдыг тус сургалтад хамруулсан байна. Энэ удаагийн сургалт Орос багш нараар удирдуулснаараа онцлог төдийгүй албаны нохой сургалтад анх удаа хоёр монгол банхарыг харуул, хамгаалалтын албанд сургасан байна. Монгол банхар бусад үүлдрийн нохойноос ур чадвараар дутахгүй гэдгийг харуулсан төдийгүй амжилттай сурсан учир медалиар хүртэл шагнуулаад амжсан гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна