Дуучин Уитни Хьюстоны охины Бобби Кристина өнгөрсөн сарын 24-нд 22 насандаа таалал төгссөн билээ. Охиныг бага байхаас нь асарсан, хүүхэд асрагч Беделия Хэнгрув гэгч “Энэ оны эхээр Кристина Жоржиа мужид байрлах гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон. Гордан бол гол гэрч.
Тэрбээр сүйт бүсгүйгээ аврахын тулд юу ч хийгээгүйгээс гадна санаатайгаар аминд хүрч, эд хөрөнгийн нь өөрийн болгохыг хүссэн. Гордан, Кристинаг ухаан алдсны дараа хүйтэн усаар дүүргэсэн ванн дотор доош нь харуулаад орхисон” гэсэн байна. Беделия, Кристинагийн асран хамгаалагчийн хувиар
Горданыг шүүхэд өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Энэ хүү, охиныг минь дарамталж, байнга гар хүрдэг байсан. Гордан, Кристинаг байнга сэтгэл зүйн дарамтад оруулж, мөнгийг нь үрж, данснаас нь хулгай хийдэг байсан. Тэр бол жинхэнэ алуурчин” гэж хэлжээ.
Хүүхэд асрагчаас гадна охины аав Бобби Браун, эмээ Сиси Хьюстон, авга эгч Пат Хьюстон нар Ник Горданыг шүүхэд өгч, 14 сая ам.долларыг нэхэмжлээд байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна